
Шинэчлэлийн засгийн газраас өчигдөр ирэх онуудад хийхээр төлөвлөсөн ажлынхаа талаар “Монголдоо бүтээх шаардлага” нэртэй ажлын тайлан, мэдээлэл хийсэн.
Мэдээлэлд дурдсанаар манай улс энэ онд 85 цэцэрлэг, 80 сургууль, 26 эмнэлэг барихаар төсөвлөжээ.
Мөн 30 мянган айлыг орон сууцжуулах зорилт тавьсан бөгөөд өнгөрсөн онд 20 мянган орон сууцтай болсон гэсэн судалгаа гарсан байна.
“Гудамж” төслийн хүрээнд нийслэлд 15 уулзварыг шинэчилж, хурдны замын ажлыг эхлүүлэх бөгөөд шинэ төмөр зам, Хөшигтийн хөндийн олон улсын нисэх буудлын ажлыг урагшлуулахаар төлөвлөжээ.
Эрчим хүчний салбарын хувьд Амгалангийн дулааны станц, 3 ба 4 цахилгаан станцын өргөтгөлийг энэ онд ашиглалтад оруулах аж.
Ирэх онд 85 цэцэрлэг ашиглалтад орно | ||
Үзсэн: 1288 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.