Шууд Chart

Нэг их наяд төгрөгөөр үйлдвэржилтийг дэмжинэ

2014-01-10 11:49:42

Шинэчлэлийн засгийн газраас өчигдөр цаашид хийхээр төлөвлөсөн ажлынхаа талаар “Монголдоо бүтээх шаардлага” нэртэй ажлын тайлан, мэдээлэл хийсэн.

Мэдээлэлд дурдсанаар, манай улс нийт хэрэглээнийхээ 88 хувийг импортоор, 12 хувийг өөрсдөө үйлдвэрлэж байгаа бөгөөд   сүү, сүүн бүтээгдэхүүнийхээ 74, гурил гурилан бүтээгдэхүүнийхээ 41, нэхмэл хувцасны 62 хувийг гаднаас авдаг.
 
Тиймээс импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилт тавиж, нэг их наяд төгрөгөөр экспортыг нэмэгдүүлэх дотоодын үйлдвэрлэлийн бүтээн байгуулалтад төсөвлөжээ.
 
Ингэснээр энэ онд манай улс эдийн засгийн өсөлтийг 2 оронтой тоонд бариж, инфляцийг нэг оронтой тоонд хадгалж чадна гэж тооцоолсон байна.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Нэг их наяд төгрөгөөр үйлдвэржилтийг дэмжинэ  
Үзсэн: 1412 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй