Шууд Chart

Сэтгүүлчдийг хорт зуршлын талаар зөв мэдээлэл олгохыг уриаллаа.

2013-07-04 15:24:41

Эрүүл мэндийн салбарт мэдээ, сурвалжлага, нэвтрүүлэг хийдэг сэтгүүлчдийн дунд “Архи тамхи, мансууруулах бодисоос сэргийлэх талаар мэдээлэл сурталчилгаа, зан үйл өөрчлөх харилцаа хандлагын чиглэл”   сэдэвт уулзалт боллоо. Аливаа өвчлөлийн шалтгаан нь юунд байгааг иргэдэд мэдээлэх нь хамгийн чухал тиймээс  энэ талын мэдээлэл цацах нь сэтгүүлчдийн үүрэг гэж мэргэжилтнүүд тодотголоо. Тухайлбал манайд элэгний хавдрын өвчлөл их, нас баралт өндөр байдаг байна.  Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Монголын нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн нийгэмлэг хамтран тус уулзалтыг зохион байгуулсан бөгөөд  энэ уулзалтын гол зорилго нь нийт хүн амд, ялангуяа өсвөр үеийн залуучуудад архи тамхины хор уршгийн талаар зөв мэдээлэл олгох, сэтгүүлчдийн баг бүрдүүлэхэд оршиж байгаа гэдгийг зохион байгуулагчид онцоллоо.

Мэдээллийн эх сурвалж: "Хурд"агентлаг

Нийтэлсэн: Ө.Төгс-Оюун

Сэтгүүлчдийг хорт зуршлын талаар зөв мэдээлэл олгохыг уриаллаа.  
Үзсэн: 1618 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй