
Пакистан улсын Үндэсний хариуцлагын товчооноос гаргасан мэдэгдэлд, өнгөрсөн 11 сарын хугацаанд авлигын хэргээр 476 хүнийг баривчилж, 216 гомдол хүлээн авч, 239-ийг нь шалгаж, 79 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна.
Өнгөрсөн оны 10 дугаар сараас 2018 оны 9 дүгээр сар хүртэлх хугацаанд 72 хүнд хариуцлага тооцож, 2,4 тэрбум рупи буюу 19,5 сая ам.долларыг хураан авчээ. Тус товчоо байгуулагдсан цагаасаа хойш нийт 394085 гомдол хүлээн авч, 13081 гомдлыг шалгаж, 4101 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 2,9 тэрбум рупий хураан авч, улсын төсөвт буцаан суулгажээ.
Одоогийн байдлаар тус улсын тусгай шүүхээр 8975 хүнд холбогдох 1210 хэргийг хянан шалгах ажиллагаа явагдаж байгаа бөгөөд тэр нь 8,9 тэрбум рупитэй тэнцэх хэмжээний хөрөнгөтэй холбоотой юм байна. Үндэсний хариуцлагын товчооны төв болон орон нутгийн удирдлага тогтмол уулзалт зохион байгуулан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар ярилцаж байгаа бөгөөд тус товчооны дарга авлига бүх болохгүй асуудлыг үүсгэж, улс орны баялагийг хороож байна гэж тайлбарлажээ.
Пакистаны авлигатай тэмцэх байгууллага эрчимтэй үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш авлигын үзүүлэлт нь 175 дугаар байрнаас 116 хүртэл буурсан байна.
Өнгөрсөн 11 сарын хугацаанд 2,4 тэрбум рупи хураан авчээ | ||
Үзсэн: 731 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.