Шууд Chart

Ухаалаг шүдний сойз таны шүдээ хэр сайн угаадгийг үнэлнэ

2014-01-13 12:00:00

Хэрэв та дотны хүмүүсээ эрүүл шүдтэй байгаасай гэж хүсдэг бол танд туслах сойзыг Францын "Kolibree" компани танилцууллаа. Тус улсын шилдэг инженерүүдийн нэг Томас Сервалын бүтээсэн энэ сойз ямар нэг утасгүйгээр ухаалаг гар утастай холбогддог бөгөөд гар утсан дээрх аппликейшн та болон таны хүүхдүүд шүдээ сайн угаасан эсэхэд үнэлгээ өгдөг байна. Түүнчлэн энэхүү сойз танд шүдээ бүрэн гүйцэд угааж сургах, эсвэл таныг магтаж сайшаах зорилгоор амны хөндийн эрүүл мэндийн тань талаарх мэдээллийг нийгмийн сүлжээнд оруулах, мөн энэ талаар шүдний эмчид тань хүртэл мэдэгдэх чадвартай аж.

Kolibree нэртэй шүдний сойзыг өнгөрсөн долоо хоногт Лас Вегасын Хэрэглэгчийн Цахилгаан Бараа Бүтээгдэхүүний Үзэсгэлэн дээр олон нийтэд танилцуулжээ. Сойз загвараасаа хамаараад 99 – 200 ам.долларын үнэтэй байх ба ирэх зунаас Kickstarter сайтаар дамжуулан худалдаанд гаргахаар төлөвлөсөн байна. Гэхдээ Kolibree нь анхны ухаалаг сойз биш юм. Жил орчмын өмнө Beam нэртэй сойзыг 25 ам.долларын үнэтэйгээр худалдаанд гаргажээ. Уг сойз нь гар утастай Bluetooth –ээр холбогддог бөгөөд хэрэглэгч амны хөндийгөө цэвэрлэхэд хэр хугацаа зарцуулсныг хэмждэг байна.

РАЛЬДИЙ.А  /shuum.mn/

 


Ухаалаг шүдний сойз таны шүдээ хэр сайн угаадгийг үнэлнэ  
Үзсэн: 3182 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй