Шууд Chart

Хууль зүйн байнгын хорооны хуралдаан болов

2018-10-10 16:11:38

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2018.10.10) хуралдаан 11 цаг 12 минутад 55.6 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэв. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээс Зөрчлийн тухай хуулийн зохицуулалтуудтай холбоотой гомдол, санал олон ирж байгаа талаар хэлэв. Эл хуулийн зохицуулалтыг нягтлан, өөрчлөлт оруулах асуудлын талаарх түүний саналыг дэмжиж буйгаа УИХ-ын гишүүн Л.Болд, О.Баасанхүү нар илэрхийлсэн. Мөн УИХ-ын гишүүдээс өргөн мэдүүлсэн нээлттэй сонсгол зохион байгуулах хүсэлт, ОУПХ-ны удирдах зөвлөлийн шийдвэрийг судалж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийн санал дүгнэлтийн дагуу УИХ-ын түр хороо байгуулах асуудлын талаар тодрууллаа.

Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн талаарх маш олон тооны санал гомдол ирсэн бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайд энэ чиглэлээр судалгаа хийж, төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулаад ажиллуулж байгаагаа Ц.Нямдорж сайд танилцууллаа. Тус ажлын хэсэг эхний хувилбараар төсөл боловсруулан шат шатны хэлэлцүүлэг хийж, холбогдох газруудаас санал авснаа нэгтгэн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн сайдад хүргүүлсэн байна. Ажлын хэсгээс ирүүлсэн төсөлтэй нэгбүрчлэн танилцсаны эцэст УИХ, Засгийн газарт танилцуулахаар төлөвлөж байгаагаа тэрбээр хэлэв. 


Хууль зүйн байнгын хорооны хуралдаан болов  
Үзсэн: 945 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй