
Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 4.1 хувь, өмнөх 7 хоногийнхоос 1.3 хувиар өсчээ. Тухайлбал, дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ өмнөх сарынхаас 1.3 хувь, дээд зэргийн савласан гурил 2.7 хувийр өссөн үзүүлэлттэй гарсан байна. Харин нэгдүгээр зэргийн задгай гурил 1.3 хувиар өсч, 2-р зэргийн гурилын үнэ өөрчлөлтгүй гарсан аж.
Мөн элсэн чихрийн үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй үзүүлэлттэй байна. Цагаан будааны үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй гарсан аж.
Гол нэрийн барааны үнэ 1.3 хувиар өсчээ | ||
Үзсэн: 1045 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.