Шууд Chart

188 гомдол, санал хүсэлт иржээ

2014-01-13 15:02:34

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөлгөөн өнөөдөр болж, Нийслэлийн шуурхай мэдээллийн төвийн 310005 дугаарын утсанд ирсэн санал, хүсэлтийн талаар хэлэлцлээ. 

2013 оны 12 сарын 21-ний өдрөөс 1 сарын 11-ний өдөр хүртэлх 21 хоногийн хугацаанд Шуурхай мэдээллийн төв 310005 утсаар иргэд, байгууллагаас 188 гомдол, санал хүсэлт, мэдээ мэдээлэл хүлээн авч, зохих журмын дагуу холбогдох байгууллага, албан тушаалтанд мэдэгдэж  100 хувь шийдэрлэн ажиллажээ. 

Энэ хугацаанд ирсэн нийт санал хүсэлтийн 21.8 хувийг орон сууцны халаалттай холбоотой,  48.9 хувийг цахилгааны доголдолтой холбоотой  асуудал эзэлж байгааг өмнөх 21 хоногтой харьцуулахад цахилгаан доголдсон гомдол 4.4 хувиар өсч, орон сууцны халаалттай холбоотой гомдол 19.6 хувиар буурсан  үзүүлэлттэй  байна.


 

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

188 гомдол, санал хүсэлт иржээ  
Үзсэн: 1108 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй