Шууд Chart

Дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэх компаниудыг иргэд сонголоо

2014-01-13 15:51:13

“Гэр хорооллын дахин төлөвлөлт”-ийн төслийн 2-р ээлжийн найман байршилд төсөл хэрэгжүүлэхээр 21 компани 31 санал ирүүлсэн. Нийслэлийн Засаг даргын захирамжаар батлагдсан ажлын хэсэг санал тус бүрийг үнэлэн төслийн удирдах хороо “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-ын дагуу эхний шалгуурыг хангасан 12 компанийг шалгаруулсан юм.

Аж ахуйн нэгжүүдээс дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдаж буй тухайн хэсгийн иргэдээс эцсийн байдлаар төсөл хэрэгжүүлэгчийг сонгох санал хураалтын ажиллагааг Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл ОНӨҮГ-аас өнгөрөгч Бямба гарагт зохион байгуулсан.
 
Нийт найман байршлын 12 хэсэгт иргэд 52-100 хувийн ирцтэйгээр оролцсон бөгөөд “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-ын  иргэдийн 50 хувиас дээш саналыг авсан аж ахуйн нэгж төсөл хэрэгжүүлэгчээр шалгарах заалтын дагуу компаниудыг сонгосон байна.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэх компаниудыг иргэд сонголоо  
Үзсэн: 1090 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй