Шууд Chart

Орон сууцны инженерийн шугам сүлжээний аюулгүй байдлыг хангахад анхаарна

2018-10-19 16:14:23

МХЕГ-ын Дэд бүтцийн хяналтын газраас “Орон сууцны барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний ашиглалтад анхаарах асуудал” сэдэвт сургалтыг өнөөдөр зохион байгууллаа. Эрчим хүч, хэмжилзүй, шингэрүүлсэн шатдаг хий, өргөх байгууламжийн хяналтын чиглэлээр аюулгүй ажиллагаа, техник ашиглалтын явцад гарч буй зөрчил дутагдал, гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хийгдэж буй тус сургалтад Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын инженер техникийн ажилтнууд хамрагджээ.

Сургалтаар орон сууцны цахилгааны аюулгүй байдлыг сайжруулах, хүүхдэд ээлтэй эрүүл орчин бүрдүүлэх талаар зөвлөмж, чиглэл өгч, цаашид авах арга хэмжээг тодорхойлсон байна.


Орон сууцны инженерийн шугам сүлжээний аюулгүй байдлыг хангахад анхаарна  
Үзсэн: 968 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй