Шууд Chart

Улсын хэмжээнд сургалт зохион байгууллаа

2018-10-19 16:16:46

“Хүнсний аюулгүй байдлыг хангахад иргэн таны оролцоо” сарын аяны хүрээнд Хүнсний аюулгүй байдлыг хангах нь сэдэвт сургалтыг хүнсний худалдаа, үйлдвэрлэл эрхлэгч аж ахуй нэгж байгууллага иргэдэд онлайн болон танхимын хэлбэрээр улсын хэмжээнд зохион байгууллаа. Сургалтад  21 аймаг, нийслэл, Замын үүд, Алтан булаг боомтын 400 орчим хүнсний худалдаа, үйлдвэр эрхлэгч аж ахуй нэгж, иргэд,  26 хүнсний чанар, стандартын хяналтын улсын /ахлах/ байцаагчид хамрагдсан байна.

Сургалтад шинээр батлагдан гарсан Баяжуулсан хүнсний тухай хууль, Стандартчилал техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль, Нялх балчир хүүхдийн хүнсний тухай  хуулийн танилцуулга, хүнсний аюулгүй байдлыг хангахад худалдаа эрхлэгчдийн үүрэг оролцоо хамтын ажиллагааны талаар зөвлөмж зөвлөгөө өгч санал солилцлоо. Тухайлбал Нялх балчир хүүхдийн хоол тэжээлийн сав баглаа боодлын шошгод  “ Эхийн сүү бол хамгийн сайн хоол мөн” гэсэн санамжийг заавал байршуулахаар заасан байдаг. Мөн Баяжуулсан хүнсний тухай хуульд албан журмаар баяжуулах хүнсний жагсаалтыг  ЭМЯ, ХХААХҮЯ-аас хамтран гаргахаар заасан.

Сургалтад оролцогчдод “Хүнсний аюулгүй байдлыг хангах талаарх хууль тогтоомжийн эмхэтгэл”, “Итгэмжлэлийн ач холбогдол”, “Стандартчилал техникийн зохицуулалт тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийг хэрэгжүүлэх дүрэм, журам, зааврын эмхэтгэл” зэрэг гарын авлагаар хангажээ.


Улсын хэмжээнд сургалт зохион байгууллаа  
Үзсэн: 1105 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй