Шууд Chart

Боомтын хүнсний аюулгүй байдалд анхаарав

2018-10-23 12:35:32

Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “Хүнсний аюулгүй байдлыг хангахад-Иргэн таны оролцоо” аяны хүрээнд Бургастай боомтод үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуй нэгжийн агуулахад хадгалагдаж байгаа түргэн гэмтэх хүнсний бүтээгдэхүүнд хяналт шалгалтыг хийжээ.

Түүнчлэн хоол үйлдвэрлэлийн газруудад ажиллаж байгаа тогооч, бэлтгэгч, үйлчлэгч,хоол үйлдвэрлэлийн газраар үйлчлүүлж байгаа боомтын албан хаагчид, тээврийн жолооч нарт “Эрүүл хүнсийг зөв зохистой хэрэглэх нь”, “Хоол үйлдвэрлэл үйлчилгээний газарт эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн зохистой дадлыг нэвтрүүлэх нь” сэдвээр сургалтыг зохион байгуулж зурагт хуудас, зөвлөмж тараав.


Боомтын хүнсний аюулгүй байдалд анхаарав  
Үзсэн: 680 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй