Шууд Chart

Хүүхдийг цацрагаас хамгаалах талаар сургалт зохион байгуулав

2018-10-23 17:23:12

Дорноговь аймагт хийгдэж буй хамтарсан шалгалтын хүрээнд МХЕГ, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын цөмийн болон цацрагийн байцаагчид Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлэг, Шонхор Мед эмнэлэг, Цэвэр талст эмнэлгийн цацрагтай ажиллагсад, гэмтэл, мэс заслын эмч, хүүхдийн эмч, мэдрэлийн эмч нарт сургалт зохион байгуулав.

Сургалтаар рентген оношилгооны цацрагийн хамгаалалтын үндсэн зарчим, рентген шинжилгээний үед өсвөр болон бага насны хүүхдийн шарлагын тунг бууруулах арга хэмжээ, хүүхдийн судлагдаж буй эрхтнээс бусад хэсгийг зайлшгүй хамгаалах талаар мэдээлэл өгчээ.


Хүүхдийг цацрагаас хамгаалах талаар сургалт зохион байгуулав  
Үзсэн: 1005 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй