
“Хүнсний аюулгүй байдлыг хангахад иргэн таны оролцоо” сэдэвт аяны хүрээнд төрийн өмчит үйлдвэр, аж ахуйн газруудын Тамгын газрын дарга, удирдах ажилтнуудад “Хоол, хүнс, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах арга зам” сэдэвт сургалтыг 10 дугаар сарын 24-ний өдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газар,Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрууд хамтран хийлээ.
Сургалтад 35 байгууллага хамрагдаж, нийт 15000 орчим ажиллагсдын хоол, хүнсний болон хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулахад мөрдөгдөх арга зүй, байгууллагын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх аргачлал, хууль, тогтоомжидудирлагын зүгээс анхаарах асуудлаар мэдээлэл өгч заавар, зөвлөмж гарын авлагаар хангав.
Сургалтад хамрагдсан төрийн өмчит үйлдвэр, аж ахуйн газар, байгууллагууд цаашид Мэргэжлийн хяналтын байгууллагатай эрсдлээс урьдчилан сэргийлэх, хууль, тогтоомжын хэрэгжилтийг хангаж ажиллах, ажиллагсдын мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болов.
Хүнс болон хөдөлмөрийн аюулгүй байдал дотоод хяналтын сургалт болов | ||
Үзсэн: 805 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.