Шууд Chart

Өсвөрийн тамирчид цэц мэргэн байна

2014-01-15 13:14:14

Бээжингийн олимпоос хойш спортоор тууштай хичээллэх сонирхолтой хүүхдийн тоо эрс өссөн. Тэр тусмаа буудлагын спортоор хичээллэх өсвөрийн тамирчин хүүхдүүд олон болсон нь өнгөрсөн хоёр өдрийн турш үргэлжлэн явагдаж буй “Улсын Аварга Шалгаруулах Буудлагын Тэмцээн”-ээс харагдаж байлаа.

Тус тэмцээнд Орхон, Булган, Хэнтий, Говь-Алтай, Сүбаатар аймгийн өсвөрийн тамирчдаас гадна есөн дүүргийн 100 гаруй өсвөрийн тамирчид өөр хоорондоо цэц мэргэнээ сорьж байгаа аж. Өсвөрийн тамирчид бүгдээрээ шахуу байныхаа голд онож байгаа нь тэдний ур чадвар сайжирсныг харуулж байна. Өрсөлдөөнтэй болж буй тэмцээний аваргуудын дүн өнөөдөр гарах юм.

Өсвөрийн тамирчид цэц мэргэн байна  
Үзсэн: 685 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй