
“Х түц” продакшнд харьяалагдаж олон жил үзэгчдэд инээд бэлэглэсэн гавьяат жүжигчин Л.Баттулга (Аглуу) өнгөрсөн жил бууриа сэлгэж, “Шинэ үе” продакшнтай хамтран “Найзууд” цуврал тоглолтод оролцсон. Мөн Аглуу энтэйртайнмент байгуулж, УДЭТ-ын жүжигчин, соёлын тэргүүний ажилтан С.Болд-Эрдэнэтэй хамтран “Фауст” пост драмын жүжгийг өнгөрсөн тавдугаар сард Монголын тайзнаа “амилуулсан” билээ. Ийн шинэ эрэл хайгуулд гарсан жүжигчин Аглуу бүр мөсөн “өрх тусгаарлах”-аар болжээ. Учир нь гавьяат жүжигчин Аглуугаар ахлуулсан хошин урлагийн шинэ баг бүрэлдэхүүн “Хөшиг нээгдэхэд нууц задарна” энтертайнмент шоугаа ирэх сарын 1-нээс эхлэн Соёлын төв өргөөнд тоглох юм байна. Тус тоглолтод гавьяат жүжигчин С.Лхагвасүрэн (Лхагваа), соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Ш.Доржсүрэн (Дооёо), С.Батзориг, Аглуугийн гэргий Н.Оюунчимэг болон “Авьяаслаг Монголчууд-3” шоу нэвтрүүлгийн эхний шатны үзүүлбэрээр үзэгчдийн байлдан дагуулсан Ц.Энхтулга, Б.Нямдаваа нарын залуу жүжигчин оролцох аж.

Жүжигчин Л.Баттулга “өрх тусгаарлажээ” | ||
Үзсэн: 4905 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.