Шууд Chart

Өнгөрсөн 14 хоногт 1800-1286 дугаарын утсаар 87 иргэн холбогджээ

2018-11-01 13:22:35

МХЕГ-ыг 1800-1286 нээлттэй утсанд аравдугаар сарын 15-26-ны хооронд 87 иргэн хандан гомдол санал өгч, зөвлөгөө, мэдээлэл авчээ.

Улсын хилээр тэжээвэр нохойгоо авч гарах болон рентген аппарат, гоо сайхны бүтээгдэхүүн импортлох, цахим тоглоомын газар, зочид буудал шинээр ажиллуулахад ямар бичиг баримт бүрдүүлэх,  хөдөлмөрийн харилцаатай холбоотой зөвлөгөө хүссэн зэрэг асуудлаар 57 иргэнд зөвлөгөө, мэдээлэл өгсөн байна.

Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэгт хамааралгүй асуудлаар 7 удаа ханджээ.


Өнгөрсөн 14 хоногт 1800-1286 дугаарын утсаар 87 иргэн холбогджээ  
Үзсэн: 1078 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй