Шууд Chart

Н.Наранболд Хойд Солонгосын хаалганд гоол оруулсан гурав дахь Монгол тоглогч боллоо

2018-11-12 08:51:53

Зүүн Азийн АШТ-ий хоёрдугаар шатанд анх удаа өрсөлдөж буй Монголын шигшээ баг энэ сарын 11-нд эхний тоглолтоо хэсгийн хамгийн хүчтэй өрсөлдөгч болох БНАСАУ-ын багийн эсрэг хийлээ. Азийн топ багийн эсрэг хийсэн тоглолтод Монголын шигшээ 4:1-ээр хожигдов.

Тус тоглолтод Монголын багийн авсан нэг гоолыг 74 дахь минутад Н.Наранболд оруулж, Хойд Солонгосын хаалганд гоол оруулсан гурав дахь Монгол тоглогч болсон. Өмнө нь Монголын шигшээ багийн тоглогч Д.Лүмбэнгарав, С.Одхүү нар БНАСАУ-ын эсрэг гоол оруулж байсан аж.

Дээрх тоглолтод дасгалжуулагч Майкл Вайсс, О.Мөнх-Оргил, М.Жансерик, П.Энхбилэг гэсэн залуу тоглогчдыг гараанд гаргаж, Н.Наранболд, Ц.Мөнх-Эрдэнэ нарыг сэлгээнээс тоглуулжээ. Энэ нь дараагийн тоглолтод тамирчдаа нөөх, залуу тоглогчид боломж олгож, туршлага суулгах бодлого гэнэ.

Түүнчлэн Хойд Солонгосын багийн эсрэг хийсэн тоглолтын эхэнд Х.Цэнд-Аюуш, Б.Даваажав зэрэг чухал тоглогч шар хуудас авсан учраас дасгалжуулагч Майкл Вайсс тэднийг улаан хуудас авахаас сэргийлж, сэлгээгээ хугацаанаас нь өмнө оруулсан аж. Хэсгийн хамгийн хүчтэй өрсөлдөгчтэй тоглосон манай шигшээ баг дараагийн учраа талбайн эзэн Тайваний багтай маргааш 19:10 цагаас тоглоно.



















Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Н.Наранболд Хойд Солонгосын хаалганд гоол оруулсан гурав дахь Монгол тоглогч боллоо  
Үзсэн: 2460 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй