
Монголчууд хэзээнээсээ амьдрах арга ухаанаараа дэлхий дахинд гайхагдсаар ирсэн ард түмэн. Хэдэн зууны тэртээгээс л малын ноосоор эсгий гутал хийж, арьсаар нь дээл хувцсаа хийгээд өмсчихдөг, бүтэн үхрийг үнхэлцэгт нь багтаачихдаг байсан гэдэг. Яагаад гэвэл малынхаа тоо толгой, чанар, хэмнэлийг дагаад тэр.
Харин Тайванийн хувьд БНХАУ-ын салшгүй нэгэн хэсэг гэдгээрээ хүний тоо толгой, түүнээс гарах түүхий эдээрээ дэлхийд тэргүүлдэг. Тэр ч утгаараа нэг насаараа буюу 40 жил хүний үс зассан нэгэн үсчин үйлчлүүлэгчдийнхээ хаягдал үсийг цуглуулан, хэвэнд оруулж, лакдан, будаж, хэвэнд оруулаад өсгийтэй гутал хийжээ. Одоогоос 5 гаруй жилийн өмнө болсон энэхүү явдлыг тодруулбал, нэгэн үсчин эмэгтэй өөрөө хавтгай палибагар хөлтэй учир өсгийтэй гутал өмсч чаддаггүй байж. Тиймээс ганган хүүхнүүдийн хөлийг харж, дүр хүслээ бадраасаар нэг л өдөр үсэн гутал хийх санаагаа олж ийнхүү хэрэгжүүлсэн байна.
Түүгээрээ ч бахархаж, шинэ урлагийн бүтээл сэдэж олсондоо баяртай байгаагаа илэрхийлж байжээ. Үсэн гутлын зохиогч үсчдийн томоохон 100 гаруй тэмцээн уралдаанд оролцжээ. Хиймэл үсийг бодвол хүний үс хугардаггүй бат бөх, будаг сайн авдаг гэдгийг бас олж мэдэж чадсан байна. Түүнчлэн нэг гутлын өсгий хийхэд доод тал нь гурван хүний үс хэрэг болдог бөгөөд гутлаа хийхэд нь үс дутахад хүрвэл хөршүүдээ мулзалдаг гэнэ.
Гурван хүний үс нэг гутал болно... | ||
Үзсэн: 1261 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.