
Тайвань улсад зохиогдсон Зүүн Азийн АШТ-ий хоёрдугаар шатнаас шалгарах эрхийн төлөө БНАСАУ-ын шигшээ Тайваний эсрэг тоглолоо. Эл тоглолтод гурав болон түүнээс дээш гоолоор ялалт байгуулах үүрэг хүлээсэн Хойд Солонгосын баг эцсийн дүндээ 2:0 -ийн харьцаатай ялалт байгуулсан ч цааш шалгарч чадсангүй.
Харин Хонг-Конгийн шигшээ баг ирэх онд Зүүн Азийн АШТ-ий аваргын төлөө БНСУ, Япон, БНХАУ-ын багтай тоглох эрхээ авлаа.
Дашрамд дуулгахад, Монголын Үндэсний шигшээ багийн хувьд түүхэндээ анх удаа Зүүн Азийн АШТ-ий хоёрдугаар шатанд шалгарсан. Хэдий тэд гурван тоглолтоосоо оноо авч чадаагүй ч тоглолт бүрт гоол оруулсан юм.

Зүүн Азийн АШТ-д орох дөрвөн баг шалгарлаа | ||
Үзсэн: 1035 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.