Өнгөрөгч Ням гарагт нийтийн тээврийн том оврын автобусны жолооч осол гарган зургаан зорчигч гэмтсэн байна. Учир нь “Нарантуул” ОУХТ-ийн урдах зам дээр нийтийн тээврийн шугаманд явж байсан хоёр автобус мөргөлдсөнөөс осол гарчээ. Осол гаргасан автобус компанийн жолоочид эрүүгийн хэрэг үүсгэн шалгахаас гадна тухайн компанид хариуцлага хүлээлгэх юм байна.
Энэ талаар тодруулахад хурд хэтрүүлсэнээс болж осол гарсан гэдгийг ЗЦГ-ын урьдчилан сэргийлэх хэлтсийн байцаагч Д.Уранбаяр хэллээ.
| Осол гаргасан автобусны жолоочид эрүү үүсгэнэ | ||
| Үзсэн: 1486 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.