
МХЕГ-ын 1800-1286 дугаарт 10-р сарын 29-өөс 11-р сарын 16-ны хооронд нийт 98 иргэн ханджээ. Иргэдийн дийлэнх нь буюу 71 нь “Бүтээгдэхүүн шинжилгээнд хамруулах, хилээр бараа бүтээгдэхүүн гаргахад бүрдүүлэх бичиг баримт, рестораны тоног төхөөрөмжид дүгнэлт гаргуулах, хөдөлмөрийн харилцаа”-тай холбоотой асуудлаар зөвлөгөө, мэдээлэл авахыг хүссэн дуудлага байв.
Үүнээс гадна гэр хороололд хашаандаа хоол хийж зарж байна, муудсан махаар хоол хийдэг хоолны газар байна, бензин дутуу шахсан, барилгын суулт үүслээ зэрэг 24 гомдол ирснийг харьяа дүүрэг, НМХГ-ын шуурхай албанд шилжүүлсэн байна. Дээрх 98 дуудлагын гурав нь Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэгт хамааралгүй асуудлаар ханджээ.
МХЕГ-ын нээлттэй утас 1800-1286 дугаарт 98 иргэн ханджээ | ||
Үзсэн: 850 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.