Шууд Chart

Хотон шувууд устах аюулд ороод байна

2018-12-04 13:06:10

Өнгөрөгч сарын 19-ний өдөр “Хар ус” нуур үндэсний хүрээлэнгийн орчим хулгайн анчид хотон шувууг буудаж, шархдуулжээ. Ингэж хулгайгаар агнаж байгаа нь  тус шувууны тоо толгойд цөөрөх аюул нүүрэлснийг харуулж байна.  Энэ талаар Монголын зэрлэг амьтан хамгаалах, судалгааны төвийн захирал, доктор Б.Нямбаяр хэлэхдээ: “Өнөөдөр би “Хар ус” нуурын үндэсний хүрээлэнгийн захиралтай утсаар ярьсан. Тэрбээр тус газрын орчим цөөхөн үлдээд байгаа хотон шувуудын нэг шархдсан байдалтай олдсон талаар мэдэгдэж, шархадсан шувууны зургуудыг илгээсэн.

Шувууны зургийг харахад хүзүү болон далавчиндаа сумны шарх авсан байсан. Тэд орон нутгийн малын эмчид үзүүлсэн боловч харамсалтай нь зэрлэг амьтдыг эмчилж байсан туршлагагүй байсан” хэмээжээ.

Одоогийн байдлаар шархдсан шувуунд авах арга хэмжээний талаар дараагийн шийдвэр гартал тус газарт байлгаж байна. Тэд зэрлэг амьтан хамгаалах төвөөс өгсөн зааврын дагуу тус шувууг устай ойрхон, хүн амьтнаас хол байлгаж, загасаар хооллох, шархыг нь цэвэрлэх зэрэг арга хэмжээ авч байна.

Хотон шувууны тоо толгой баруун болон төв Европын орнуудад өсөж байгаа ч Зүүн Азийн нутагт 130 хүрэхгүй тоо толгойтой байна.

Нийтэлсэн: О.Баянмөнх

Хотон шувууд устах аюулд ороод байна  
Үзсэн: 2321 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй