Шууд Chart

Олимп болон дэлхийн аварга жүдогийн хос

2018-12-05 09:00:00

Дэлхийн жүдогийн ертөнц олимп болон дэлхийн аварга хостой болжээ. Тодруулбал, Италийн жүдоч Фабио Базиле “Рио 2016” олимпийн татамид өөртөө итгэлтэй, дайчин барилдаанаараа бүх өрсөлдөгчөө буулган авч алтан медаль хүртсэн. Тэрбээр олимпийн дараа телевизийн шоу, сэтгүүлийн нүүрэнд гарч улам ч олон шүтэн бишрэгчтэй болсон.

Харин Украины залуу жүдоч Дарья Билодид энэ жилийн ДАШТ-д өнгөрсөн жилийн аварга Фүна Тонакиг ялснаар 17 нас, 345 хоногтой буюу хамгийн залуудаа дэлхийд аваргалж, рекорд амжилтын эзэн болсон билээ. Тэгвэл тив дэлхийд нэрээ дансалсан тамирчид болзож байгаа аж. Тэд хамтдаа авахуулсан зураг бичлэгээ өнгөрсөн долоо хоногт Дарьягийн “инстаграм” хуудсаар цацсан.

Сонирхуулахад, Украины жүдоч Дарья Билодид энэ онд 18 нас хүрсэн бол “нөхөр” нь түүнээс зургаа ах юм.







Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Олимп болон дэлхийн аварга жүдогийн хос  
Үзсэн: 3787 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Irgen [127.0.0.xxx] 2018-12-06 10:52
2-uulaa goy tsarailag yumaa.
Зочин [127.0.0.xxx] 2018-12-05 14:28
Төмөрхүлэг олимпод энэнд алуулсан даа
Зочин [127.0.0.xxx] 2018-12-05 13:13
1000

Бидэнтэй нэгдээрэй