Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 32 хэм хүйтэн

2018-12-08 16:34:20

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө шөнө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, маргааш өдөр төвийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, бусад нутгаар жиндүү хүйтэн байна.

2018 оны 12-р сарын 08-ны 16-22 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Багавтар үүлтэй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. 17 цагт 17-19,  20 цагт 20-22 хэм хүйтэн байна.


2018 оны 12 дугаар сарын 08-ны 20 цагаас 12 дугаар сарын 09-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 21-26 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 14-19 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм,  бусад нутгаар 23-28 хэм, өдөртөө  Дархадын хотгороор 21-26 хэм,  Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 17-22 хэм, бусад нутгаар 13-18 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 16-21 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 13-18 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 30-32 хэм, өдөртөө 14-16 хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, Арц богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 13-18 хэм, бусад нутгаар  шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 30-32 хэм, бусад хэсгээр 24-26 хэм, өдөртөө 16-18 хэм хүйтэн байна.


2018 оны 12 дугаар сарын 10-нөөс 12 дугаар сарын 14-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

10-нд говийн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 11, 12-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 20-25 хэм, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна.


Улаанбаатарт шөнөдөө 32 хэм хүйтэн  
Үзсэн: 883 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй