Шууд Chart

Гоц авьяастан мөн эсэхийг тогтооно

2014-01-22 13:13:39

Хятадад хэвлий дэх хүүхдийн ДНК-г шинжлэн, “гоц авьяастан” мөн эсэхийг тогтоох программ боловсруулж байна. Уг программыг үндэсний генийг сайжруулахад ашиглаж болно гэсэн үг юм.

Нэгдүгээр шатанд, математикийн онцгой авьяастай хүмүүсийн ДНК-ийн кодыг энгийн ДНК-ийн кодтой харьцуулан, ялгааг нь тогтоох аж. Үүний дараа хэвлий дэх хүүхдийн ДНК-д дүн шинжилгээ хийх юм. Одоогийн байдлаар хэвлий дэх хүүхдийн оюун ухааны чадварыг 60 хувь тогтоох боломжтой болсон гэж эрдэмтэд мэдэгдлээ.

Гоц авьяастан мөн эсэхийг тогтооно  
Үзсэн: 1920 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй