Шууд Chart

Хадгалалтын хугацаа хэтэрсэн 5.7 тонн хүнсний бүтээгдэхүүнийг хураажээ

2018-12-11 09:13:23

Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газраас шинэ жилийн баярыг угтан Баянчандмань суманд хүнсний худалдаа, үйлчилгээ эрхэлдэг 13 аж ахуйн нэгж, иргэнийг хамруулан урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийлээ.

Шалгалтаар хадгалалтын горим зөрчигдсөн, чанар, аюулгүй байдал нь алдагдсан 12 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг газар дээр нь устган, хадгалах хугацаа хэтэрсэн 74 нэрийн 257 ширхэг, 5.752 кг хүнсний бүтээгдэхүүнийг хураан авч сумын ЗДТГ-ын дэргэдэх орон тооны бус зөвлөлд шилжүүлжээ.


Хадгалалтын хугацаа хэтэрсэн 5.7 тонн хүнсний бүтээгдэхүүнийг хураажээ  
Үзсэн: 769 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй