Шууд Chart

"Тэнгэрийн халим" агаарын тээвэрт хувьсгал хийнэ

2014-01-22 16:35:33

Испаний нисэх онгоцны зохион бүтээгч инженер Оскар Виналс 755 хүний суудалтай "Тэнгэрийн халим" хэмээх  зорчигчдыг гурван зэрэглэлээр ангилан тээвэрлэх чадвартай хөлөг зохион бүтээжээ. Оскар Виналс энэхүү шинэ хөлгөө дэлхийн агаарын тээврийн түүхэнд хувьсгал хийх бүтээл боллоо хэмээн мэдэгдэв. 

Мөн "Тэнгэрийн халим" нь нарны эрчим хүчээр цэнэглэгддэг бөгөөд байгалд хор нөлөөгүй, эрчим хүчний хувьд ч хэмнэлттэй шинэлэг бүтээл болж чадсан хэмээн онцолж байна. Хөлгийн далавч дээрх хавтанцарууд нь нарны эрчим хүчээр өөрийн зайг цэнэглэн түүгээрээ алс холын зайд нислэг үйлдэх боломжийг олгох юм. "Тэнгэрийн халим"-ны их биеийг  өндөр чанарын хайлшкерамик зэрэг материалыг ашиглан бүрэхээр төлөвлөжээ.


"Тэнгэрийн халим" агаарын тээвэрт хувьсгал хийнэ  
Үзсэн: 3321 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Hubduud Tamirbaatar [202.126.89.xxx] 2014-01-22 21:31
goyo

Бидэнтэй нэгдээрэй