Шууд Chart

Шаардлагуудыг хангасан хүнсний бүтээгдэхүүн импортлохыг анхааруулав

2018-12-11 15:22:41

“Шинэ жил”-ийн баяр болох гэж байгаатай холбогдуулан аж ахуйн нэгж байгууллагуудын импортлох хүнсний бүтээгдэхүүний бичиг баримтад тавигдах шаардлага. 

Импортлогдож буй хүнсний бүтээгдэхүүнд холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд хяналт шалгалт хийгдэж байгаа боловч зөрчил арилахгүй байна. Үүнтэй холбогдуулан гадаад худалдаа эрхлэгчдэд хуульд заасан үүргийнхээ дагуу дараах хэд хэдэн зүйлийг анхаарч ажиллахыг зөвлөв. Үүнд:

1. Импортлож буй бараа бүтээгдэхүүний гарал үүсэл, чанарыг тодорхойлохуйц бичиг баримтыг эх хувийн хамт дагалдуулах:
2. Тухайн бараа бүтээгдэхүүний чанар аюулгүйн талаарх мэдээллийг худалдан авах гэрээнд тодорхой тусгаж өгөх
3. Хүнсний бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэхийн өмнө сав баглаа боодол, хаяг шошгыг сайтар нягтлан үзсэн байх. Хаяг шошгод бичигдсэн мэдээлэл үнэн зөв, стандартын шаардлагад нийцсэн байна. 
4. Хүнсний бүтээгдэхүүнийг тээвэрлэх тээврийн хэрэгсэлийг ариутгал халдваргүйжүүлэлтэд хамруулсан эсэхийг шалгах
5. Хүнсний бүтээгдэхүүнийг тээвэрлэх тээврийн хэрэгсэл “Тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл”-ээр мээвэрлэх. 

Дээрх шаардлагуудыг хангасан хүнсний бүтээгдэхүүнийг импортлож оруулахыг гадаад худалдаа эрхлэгчдэд анхааруулав. 


Шаардлагуудыг хангасан хүнсний бүтээгдэхүүн импортлохыг анхааруулав  
Үзсэн: 1530 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй