Шууд Chart

Хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүнийг устгалд оруулна

2018-12-13 11:00:00

Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зун Шун Фа ХХК-ний Бээжин хүнсний дэлгүүрт хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар уг дэлгүүрт гарал үүсэл нь тодорхойгүй, шинжилгээний бичиггүй, импортын барааны мэдэгдэл байхгүй, шаардлага хангаагүй шошготой, хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн худалдсан зөрчил илэрлээ. Тус дэлгүүр нь хүнсний худалдааны чиглэлээр үйлчилгээ явуулах зөвшөөрөлгүй, гэрээ нь хугацаа дууссан байна.

Хяналт шалгалтын явцад:

- Устгалд оруулах нийт 22 нэр төрлийн 149 ширхэг, 680000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн байна (Өндөг, дүпү, печень, жан, зөгийн бал, бэлэн догбуги, зүссэн зайдас, тахианы зайдас, амталсан будаа, нугас, загасны шницель, хөлдөөсөн банана, зайрмаг, хар тахиа, сам хорхой, жараахай загас, хонины мах, өлзийт боов)

- Хаяг шошгийн зөрчилтэй, импортын мэдэгдэлгүй, шинжилгээний бичиггүй нийт 272 нэр төрлийн 3618 ширхэг, 19 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг илрүүлж холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна (Жан, цуу, дарсан мөөг, будааны архи, исгэлэн тос, соус)

Тус хэрэгт зөрчлийн хэрэг нээж үйл ажиллагааг нь түр зогсоолоо.


Хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүнийг устгалд оруулна  
Үзсэн: 1084 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй