
Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2018 оны 12 дугаар сарын 17-ноос 12 дугаар сарын 24-нийг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг та бүхэнд хүргэж байна.
-Хугацааны сүүлчээр зарим газраар цас орж, хүйтний эрч чангарна-
Баруун аймгуудын нутгаар: 17,19-нд ихэнх нутгаар, 18-нд нутгийн зүүн хэсгээр, 20,23-нд нутгийн хойд хэсгээр, 21-нд зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 19-21нд зарим газраар 14-16м/с хүрч ширүүснэ. 17-20-нд Хангайн уулс, Идэр, Тэс, Хүрэнбэлчирийн хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 17-22 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна. 21-22-нд хүйтний эрч чангарна.
Төвийн аймгуудын нутгаар: 18-нд нутгийн баруун хэсгээр, 20-нд зарим газраар, 21-нд ихэнх нутгаар, 23-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 21-нд зарим газраар 14-16м/с хүртэл ширүүсч цасан шуурга шуурна. 17-20нд Дархадын хотгороор шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 15-20 хэм, Хөвсгөл, Хангай, Хэнтийн уулс, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж орчмоор шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна. 21-нээс хүйтний эрч чангарна.
Зүүн аймгуудын нутгаар: 21-нд нутгийн хойд хэсгээр, 22-нд зарим газраар бага зэргийн цас орж, салхи 21-22-нд 12-14м/с хүрч цасан шуурга шуурна. 17-21-нд Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна. 22-ноос хүйтний эрч чангарна.
Говийн аймгуудын нутгаар: 18,20-нд зарим газраар, 22-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, салхи 20-22-нд зарим газраар 14-16м/с хүрч цасан шуурга шуурна. 17-21нд Дундговийн нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн, 22-ноос ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.
Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ | ||
Үзсэн: 1367 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.