Хаанаас орж ирсэн нь тодорхойгүй, гарал үүслийн бичиггүй их хэмжээний мах иргэд хувиараа оруулж ирэх нь ихэсчээ. Тодруулбал сүүлийн 14 хоногт л гэхэд найман иргэн 700 гаруй тонн гарал үүслийн бичиггүй мах оруулж ирэхийг завдсаныг МХЕГ болон ЦЕГ шалгаж байна.
Иймд иргэд мах худалдаж авахдаа гарал үүслийн бичигтэй эсэхийг сайтар шалгах хэрэгтэй байна. Ингэснээр иргэд эрүүл, чанартай хүнс хэрэглэж байгаадаа хяналт тавьж байгаа хэрэг юм. Хэрвээ гарал үүслийн бичиг байхгүй бол МХЕГ болон бусад холбогдох байгууллагад хандаарай.
Энэ асуудлаар МХЕГ-ын байцаагч Д.Мэндсүрэнгээс тодруулснаа хүргэж байна.
| Гарал үүслийн бичиггүй мах оруулж ирэх нь ихэсчээ | ||
| Үзсэн: 1017 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.