
Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын баталсан 01/12 тоот удирдамжийн дагуу Шинэ жилийн баярын үеэр хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангуулах зорилгоор хүнсний худалдааны 4, нийтийн хоол үйлдвэрлэлийн 22, хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 8 нийт 34 аж ахуйн нэгж байгууллага, иргэнийг хяналт шалгалтад хамруулж 4 нэр төрлийн 142 ширхэг 124200 төгрөгийн үнэ бүхий хадгалалтын хугацаа дууссан, хадгалах горим зөрчигдсөн болон хаяг шошгын зөрчилтэй гарал үүсэл тодорхойгүй хүнсний бүтээгдэхүүнийг хурааж устгуулахаар орон тооны бус зөвлөлд шилжүүлсэн.
Илэрсэн зөрчил дутагдлын дагуу 2 иргэнийг Зөрчлийн тухай хуулийн дагуу холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна. Хоол үйлдвэрлэл үйлчилгээний газар болон хүнсний цeхийн 65 ажилчдад эрсдэлээс урьдчилан сэргийлэх сургалтыг зохион байгууллаа.
Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр 8 удаа сэрэмжлүүлж ажилласан. Шалгалт үргэлжилж байна.
Хаяг шошгын зөрчилтэй гарал үүсэл тодорхойгүй хүнсний бүтээгдэхүүнийг хурааж устгууллаа | ||
Үзсэн: 1475 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.