
Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газраас аймгийн төвийн хүнсний захад хяналт шалгалт хийхэд Улаанбаатар хотын “Гунахонгор” ХХК-нд үйлдвэрлэсэн гэх хаягтай, үйлдвэрлэсэн он саргүй, хадгалах хугацаа, нөхцөл бичигдээгүй бялууг ил задгай, хөлдөөж зарсан, тус аймгийн “Сувдбэйкери”-д үйлдвэрлэгдсэн бялуу он сар бичигдээгүй, цагаан будаа гэсэн уутанд элсэн чихэр савласан, багцалсан бэлгэнд хугацаа дууссан “Контек” жигнэмэг боосон, лаазтай нөөшилсөн бүтээгдэхүүнийг хөлдсөн байдалтайгаар худалдаалж байсан зөрчлүүдийг илрүүлж, холбогдох арга хэмжээг авч ажиллав.
Мөн урьдчилан сэргийлэх хяналт шалгалтаар шошгын зөрчилтэй 100 гаруй ширхэг чацарганы шүүсийг буцаан татуулж, хэрэглээний хугацаа дууссан 31 ширхэг хүнсний бүтээгдэхүүнийг газар дээр нь устгууллаа.
Үйлдвэрлэсэн он сар, хадгалах нөхцөл бичигдээгүй бялууг ил задгай, хөлдөөсөн байдлаар зарж байжээ | ||
Үзсэн: 1769 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.