Шууд Chart

“Даамчин хүүхэд” тэмцээн зохион байгуулав

2018-12-22 09:33:01

“Хүүхдэд ээлтэй байгууллага” шалгаруулах ажлын хүрээнд аймгийн Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хүүхдийг хөгжүүлэх зорилгоор нийт албан хаагчдын хүүхдүүдийн дунд “ДААМЧИН ХҮҮХЭД” тэмцээнийг зохион байгуулав. Тэмцээн хоёр насны ангиллаар явагдсан бөгөөд бага насны ангилалд I байранд нэгдүгээр сургуулийн 2 дугаар ангийн сурагч Б.Өгөөдэй, II байранд тавдугаар сургуулийн 1 дүгээр ангийн сурагч У.Сүүнгэгээн, дунд насны ангилалд I байранд тавдугаар сургуулийн 3 дугаар ангийн сурагч М.Занданшагай, II байранд хоёрдугаар сургуулийн 7 дугаар ангийн сурагч Т.Мэндсайхан нар шалгарлаа.

Мөн аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Даланзадгад сумын тавдугаар сургууль, 25 дугаар цэцэрлэгт тус бүр 100 ширхэг ном бэлэглэж, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих зорилгоор витаминжуулалт хийж тавдугаар сургуулийн зорилтод бүлгийн зургаан сурагчид өвлийн дулаан хувцас өгчээ.

 


“Даамчин хүүхэд” тэмцээн зохион байгуулав  
Үзсэн: 1240 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй