
Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Арвайхээр сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн бага ангийн сурагчдад шинэ жилийн бэлгийг сонгох, сургуулийн орчимд хориглосон бүтээгдэхүүн болон хүнсний бүтээгдэхүүний шошгыг хэрхэн унших талаар мэдээлэл хийлээ.
Мөн сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, эмч, дотоод хяналт хариуцсан ажилтнуудад байгууллагын дотоод хяналтаар ямар асуудалд анхаарах, шинэ жилийн баярыг угтаж хүүхдийн бэлэгний сонголтонд анхаарч, ханиад томуу ихсэх улирал эхэлж байгаатай уялдуулан хүүхдийн эрүүл мэндийн шүүлгийг чанартай хийх, эцэг эхчүүдэд зөвлөгөө, сэрэмжүүлэг өгөхийг зөвлөв.
Сурагчдад хүнсний бүтээгдэхүүний шошго унших, бэлэг сонгох талаар мэдээлэл өгчээ | ||
Үзсэн: 1242 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.