Монголын үндэсний чөлөөт зохиолчдын холбооноос "Мөнгөн цом" яруу найргийн наадмыг 22 дахь жилдээ зохион байгууллаа. Энэхүү наадам нь тухайн жилийн яруу найргийн шилдэг номыг шалгаруулдгаараа онцлогтой. Наадмын тэргүүн байрыг МУБИС-ийн сэтгүүлзүйн тэнхимийн эрхлэгч, яруу найрагч Ж.Батбаатар “Арванхоёрдугаар сарын тэсгим цаг” бүтээлээрээ хүртсэн бол СГЗ, яруу найрагч Д.Нямаагийн “Зүрхэн тольтын тайлбар буюу хайрын шүлгүүд”, Г.Сосорын “Толстойн уянгын найргийн орчуулга”, А.Анхбаатарын “Бурхан уулын шивнээ”, Ц.Эрдэнэбатын “Тасын нулимс” бүтээл айрагдав.
“Арванхоёрдугаар сарын тэсгим цаг” номонд 70 гаруй шүлэг, мөн зураач Д.Амгалангийн шүлэг бүрт зориулж бүтээсэн зураасан зураг багтжээ. Номын редактороор утга зохиол судлаач, шүүмжлэгч С.Энхбаяр ажилласан байна.
Наадамд Төрийн шагналт, ардын уран зохиолч Д.Цоодол, ардын уран зохиолч Б.Бааст, Төрийн шагналт, СГЗ З.Дорж, СГЗ Л.Хуушаан болон Н.Саруулбуян, Л.Шагдарсүрэн, Г.Цэдэв нарын 30 орчим яруу найрагчид оролцож мялаалга болгон шүлгээ уншсан юм.


| Яруу найрагч Ж.Батбаатар “Мөнгөн Цом”-ын эзнээр тодров | ||
| Үзсэн: 4058 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.