
Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2018 оны 12 дугаар сарын 24-нөөс 12 дугаар сарын 31-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг та бүхэнд хүргэж байна.
-Энэ сарын 25-наас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна-
Баруун аймгуудын нутгаар: 24-25нд зарим газраар, 26-27,29-нд нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи зарим газраар 9-12м/с хүрч ширүүснэ. 24-нд хүйтний эрч сулавтар байх ч 25-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа бүх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуур, Идэр, Тэс, Хүрэнбэлчирийн хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 37-42 хэм, өдөртөө 28-33 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 15-20 хэм хүйтэн байна.
Төвийн аймгуудын нутгаар: 24-25нд зарим газраар, 26-нд Хангайн уулархаг нутгаар, 28-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 24-26нд зарим газраар 9-12м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурна. 24-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа хүйтний эрч чангарч Дархадын хотгороор шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 26-31 хэм, Хөвсгөл, Хангай, Хэнтийн уулс, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж орчмоор шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 16-21 хэм хүйтэн байна. Хугацааны эцсээр хүйтний эрч бага зэрэг суларна.
Зүүн аймгуудын нутгаар: 24-25,28-нд зарим газраар, 26-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, салхи 12-14м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурна. 25-наас хүйтний эрч чангарч Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 19-24 хэм, бусад нутгаар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 15-20 хэм хүйтэн байна. 30-наас хүйтний эрч бага зэрэг суларна.
Говийн аймгуудын нутгаар: 26-нд зарим газраар, 27-нд нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж, салхи 24-26-нд зарим газраар 9-12м/с хүрч явган шуурга шуурна. 24-25нд хүйтний эрч сулавтар байх ч цаашдаа хүйтний эрч чангарч Дундговийн нутгаар шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 17-22 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 14-19 хэм хүйтэн, 30-нөөс хойш ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна.
Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ | ||
Үзсэн: 2507 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.