Шууд Chart

“Болор цом”-ын эзнээр яруу найрагч Л.Моломжамц тодорлоо

2014-01-26 19:37:05

”Болор Цом-31” яруу найргийн наадам Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод өнгөрсөн Бямба гарагт болж өнгөрлөө.

Энэ жилийн наадамд нийт 200 гаруй яруу найрагч бүтээлээ ирүүлснээс 25 яруу найрагчийн бүтээл тунаж үлдсэн. Ингээд “Болор цом 31” яруу найргийн наадмын эзнээр “Шинэ Мянганы Утга Зохиолын Нэгдэл”-ийн /ШМУЗН/ гишүүн, яруу найрагч Лхагвасүрэнгийн Моломжамц тодорлоо.
 
 
 
 
Харин дэд байрыг МҮОНР-гийн сурвалжлагч, яруу найрагч Оюунцэцэгийн Цэнд-Аюуш, гутгаар байрыг яруу найрагч Борхүүгийн Батсайхан, удаах байрыг яруу найрагч Ч.Ууганбаяр, Өвөрхангай аймгийн яруу найрагч Д.Өсөх-Эрдэнэ нар тус тус эзэллээ.
 
 
“Болор цом-31” яруу найргийн наадмын ерөнхий шүүгчээр Бавуугийн Лхагвасүрэн, шүүгчээр Тангадын Галсан, 2006 оны “Болор цом”-ын эзэн яруу найрагч Баатарын Галсансүх нарын таван шүүгч ажиллажээ.
 
Яруу найрагч Л.Моломжамцын "Болор цом-31" яруу найргийн наадамд уншиж түрүүлсэн шүлгийг хүргэж байна.
 
 

Хэзээ ба хожмыг өгүүлэх Зангирмал үгс


Хорвоо дээр би ирж байснаа ч санах шиг алсад тэмүүлэн буйгаа ч тунгаах шиг

Хувьхан заяа тэнгэрээс тольдон намрын бороо цонхны цаана ч бас Сантын минь талд ч хөшиглөж байх шиг

Хорин жилийн тэртээд үлдсэн, аль эсвэл намайг үлдээсэн эмгийн минь дуу ч сэтгэлд хүүрнэн байх шиг

Хоног өдрүүдийг туулсан залуугийн мөр- шаргалхан хавтаст ном дотор биед минь сэрчигнэн буйг ч хуудас хуудсаар нь уншиж суунам

Зүсэрч байгаа бороо өнөөх л миний дотор буй гэнэхэн насны минь бүлэг дурдатгалууд

Хэдэн мянган үсэгний цаана нуугдах багын амрагийн дуртмал царай, зангирмал үгс, уйлсан нулимс

Зүйлийн хорвоод төөрүүлсэн олон зам, түүний дундаас миний олж чадсанаа гайхах нэг л үнэн бодомж

Хэзээ ба хожим дахин олоход хэтийдсэн бүдэг дэнлүүт үдшүүдээ ч гайхан бахдаж байна

Энэ миний дотор буй тэр л хуудсууд зарим нь их тод, зарим нь хэт бүдэг, урсаж балартсан

Энэ намрыг л ганцхан давж чадаад үгүйрэн хийсч одох нь их юм

Энэ миний сэтгэлд буй сүүлчийнхээ хүчээр тодроод сарнин урсаж буй дурсамж бүхнээ би

Эцэнгэр намрын бороот салхи, тогоруудын гэрэлт хүзүүнд зүүн уйтгарлан үлдэж буйгаа ч ойлгох юм

Миний дотор шувуу шиг бууж ааль юугаа дэлгэсэн мартагдахын аргагүй хонгорхон охинд ч

Миний багадаа унадаг байсан хайртай хүлгийн минь тунгалаг нүдэнд ч

Дэндүү багад минь одсон ч энхрий дотно хайрлан ширтдэг байсан ээжийн минь хөрөгт ч

Хэзээ ба хожим дахин ингэж учрахгүйн тулд л би зүүгдэн уймардаг ч байж болох юм

Этгээд намрын бороо цонхон цаана сэтгэл уйлан элэглэвч,

Эгэл нандин дурсамж дурсамж бүхнийг минь салхиaраа хийсгэн үгүйрүүлэвч

Эх нутгийн минь аглагт хэвтэх норсон чулуудын болор гэрэл бүхэн цугаар

Хэзээ ба хожмын минь зүгт уйтгарлашгүйн хүчээр сацарнам бусуу даа.

 

Түүнчлэн "Болор цом 31" наадмын эзэн Л.Моломжамцын гэрэл зургаас хүргэж байна.

 
"Болор цом-31"-ын эзэн Л.Моломжамж яруу найрагч анд Г.Сүхзоригийн хамт
 
 
 
 
 

“Болор цом”-ын эзнээр яруу найрагч Л.Моломжамц тодорлоо   
Үзсэн: 8089 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
180.235.186.xxx [180.235.186.xxx] 2015-02-23 10:39
ийм шүлэг байдаг болжээ өдгөө цагт
103.26.193.xxx [103.26.193.xxx] 2014-08-11 16:50
nowshnuuuudaaa ta nar yaruu nairagiin oilgo
202.126.89.xxx [202.126.89.xxx] 2014-04-01 20:14
bolor tsom arai bish talruugaa yavaad bh yum daa. Odoo neree oorchlood utga sanaanii uraldaan bolvol taarna. Galsansuh gej erguu malaas bolj bga yum tuunees hoish yaruu nairagchid iimerhuu yu bichdeg bolood bgaa yum?
202.126.89.xxx [202.126.89.xxx] 2014-04-01 20:09
удахгүй уран үг биш үргэлжилсэн үг болох юм байна л даа
103.26.193.xxx [103.26.193.xxx] 2014-02-05 22:42
gaihaltai sanagdlaa. bayar hurgee.
217.24.76.xxx [217.24.76.xxx] 2014-02-03 15:53
хэн туруулэх нь гол биш...сайхан шлгууд олж сонсох нь гоё...уралдаан юм чинь нэг ь туруулнэ л биз...
202.126.90.xxx [202.126.90.xxx] 2014-02-02 11:24
Болор цом эзнээ олсонгуй Лобидохоо болилдоо .Өсөх-Эрдэнэ илэрхий хол байсан ш дээ ард тумэн чин бас нудтэй чихтэй шуу .

Бидэнтэй нэгдээрэй