Шууд Chart

Даатгуулагчид өндөр насны тэтгэвэр тогтоолгох насны тодорхойлоход дараах журмыг баримтална

2019-01-03 17:30:57

Даатгуулагчид өндөр насны тэтгэвэр тогтоолгох насны тодорхойлоход дараах журмыг баримтална.
Үүнд: 

1. Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20 жил төлсөн, 1959 оны 2 дугаар сарын 22-ны өдөр төрсөн эрэгтэй даатгуулагчийн хувьд 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр буюу 60 нас 6 сартайдаа өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүснэ. 

2. Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 15 жил төлсөн, 1964 оны 3 дугаар сарын 1-ний өдөр төрсөн эмэгтэй даатгуулагчийн хувьд 2019 оны 9 дугаар сарын 1-ний өдөр буюу 55 нас 6 сартайдаа өндөр насны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгох эрх үүснэ. 

3. Нийгмийн даатгалын шимтгэлийг 20 жил 6 сараас доошгүй төлсөн 1959 оны 3 дугаар сарын 22-ны өдөр төрсөн эрэгтэй даатгуулагчийн хувьд өөрөө хүсвэл 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр буюу 60 нас хүрээд өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүснэ. 

2.2. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу даатгуулагч өөрийн хүсэлтээр эрэгтэй 60 нас, эмэгтэй 55 насандаа өндөр насны тэтгэвэр тогтоолгож болох бөгөөд энэ тохиолдолд тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байвал зохих доод хугацаа 2019 онд 20 жил 6 сар, 2020 онд 20 жил 9 сар, 2021 онд 21 жил, 2022 онд 21 жил 3 сар, 2023 онд 21 жил 6 сар, 2024 онд 21 жил 9 сар, 2025 онд 22 жил, 2026 онд 22 жил 3 сар, 2027 онд 22 жил 6 сар, 2028 онд 22 жил 9 сар, 2029 онд 23 жил, 2030 онд 23 жил 3 сар, 2031 онд 23 жил 6 сар, 2032 онд 23 жил 9 сар, 2033 онд 24 жил, 2034 онд 24 жил 3 сар, 2035 онд 24 жил 6 сар, 2036 онд 24 жил 9 сар, 2037 он болон түүнээс хойш 25 жил тус тус байна. 

2.3. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол өсгөсөн эх 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, 50 нас хүрсэн эх өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгох тохиолдолд энэхүү журмын 2.2-т заасан хугацааг баримтлахгүй.

2.4. Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөл (газрын дор, хортой, халуун, хүнд)-өөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох болзлыг хангасан даатгуулагч Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгох тохиолдолд энэхүү журмын 2.2-т заасан хугацааг баримтлахгүй.
2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 2О жилийн доторх аль дуртай дараалсан 6 жилд төлсөн шимтгэлээс тооцож гаргасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос дор дурдсанаар бодож тодорхойлно:

1/ даатгуулагч сар бүр шимтгэл төлж байсан бол зургаан жилийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын нийлбэрийг мөн хугацаанд шимтгэл төлсөн нийт сарын тоонд хуваана;

2/ даатгуулагч сар бүр шимтгэл төлөх боломжгүй байсан бол зургаан жилийн туршид авсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын нийлбэрийг 72-д хуваана.

2. Даатгуулагч 7 жилээс доош хугацаанд шимтгэл төлсөн байх болзлоор тэтгэвэр тогтоолгох тохиолдолд тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг тодорхойлохдоо төлсөн шимтгэлээс нь тооцож гаргасан хөдөлмөрийн хөлс,түүнтэй адилтгах орлогын нийлбэрийг шимтгэл төлсөн нийт сарын тоонд хувааж бодно.


Даатгуулагчид өндөр насны тэтгэвэр тогтоолгох насны тодорхойлоход дараах журмыг баримтална  
Үзсэн: 6976 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Ганчимэг [127.0.0.xxx] 2019-01-12 12:01
2019 онд 6 жилээр тэтгэвэр бодсон байж , гаргасан хүүхдийн тоогоор 1.6 жилээ яагаад нэмэхгүй гэж батлаж байгаа юм бэ?
Зочин [127.0.0.xxx] 2019-01-06 17:16
52 настай 4 хүүхэдтэй 11жилтэй хүн тэтгэвэр тогтоолгох боломж бна уу 1990 _2019 малчин
Ц [127.0.0.xxx] 2019-01-06 15:03
2 нас гаран бологчихоод эндсэн хүүхэд тэтгэврт гарахад хүүхдийн тоонд орж болох уу
[127.0.0.xxx] 2019-01-10 23:19
тѳрүүлсэн хүүхдийн тоогоор 1.6 жил нэмэгдэнэ гэж байсан. мѳрдѳгдѳж эхэлсэн үү
Зочин [127.0.0.xxx] 2019-01-05 16:41
Өөрийн хүсэлтээр гэхээр үхэн үхтэлээ ажиллаж болно гэсэн үг үү ккк

Бидэнтэй нэгдээрэй