Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас томоохон худалдааны төв, дэлгүүрүүдэд шалгалт явуулжээ. Шалгалтаар хугацаа нь дууссан хиам, котлетны мах, шар айраг зэрэг хүнсний бүтээгдэхүүн борлуулж байсан нь шалгалтаар илэрч, 49 иргэн аж ахуйн нэгжид 9 сая 800 гаруй мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан байна.
Тиймээс иргэд хүнсний бараа бүтээгдэхүүн худалдаж авахдаа үйлдвэрлэсэн он сар, хугацаа, шошго зэргийг сайтар харж авахыг холбогдох газраас сануулсан юм. Энэ талаар НМХГ-ын улсын байцаагч Д.Бадамжав ярьлаа.
| Хугацаа нь дууссан хиам, шар айраг борлуулж байжээ | ||
| Үзсэн: 998 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.