
Цахим орчинд “Ангууч” нэрээрээ олонд танигдсан жүжигчин, "Zorky's MMA" клубийн тулаанч Б.Баттөрийн ээлжит тулааны тов гарчээ. Тэрбээр хойд хөршийн тулаанч Кабдулла Алитай энэ сарын 26-нд Аса циркт тулалдана.
Дашрамд дуулгахад, Б.Баттөр холимог тулаанаар гурав дахь жилдээ хичээллэж байгаа. Сүүлд өнгөрсөн оны наймдугаар сард Улаанбаатар хотод болсон Монгол, Япон тамирчдын мэргэжлийн шүүтбоксын халз тулаанд Японы тулаанч “ЖиЖи”-тэй тулалдаж эхний үед илт давуу ялалт байгуулсан. “Ангууч” эл тулаан болохоос гурав хоногийн өмнө гэмтэл авсан ч өрсөлдөгчөө нэг үеийн дотор буулгаж авсан юм.
“Ангууч” Б.Баттөр Орос эртэй тулалдана | ||
Үзсэн: 5030 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.