
Өнгөрсөн онд Япон улс таагүйхэн дээд амжилт тогтоохоор хэмжээний худалдааны алдагдал амсчээ. Учир нь тус улсын худалдааны алдагдал 112 тэрбум долларт хүрээд байна. Японы сангийн яамнаас мэдээлж байгаагаар өнгөрсөн онд тус улсын экспортын хэмжээ 683 тэрбумд хүрчээ. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 9,5 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Үүний зэрэгцээ мэргэжилтнүүд энэ өсөлт нь АНУ -ын зах зээл дэхь автомашины нийлүүлэлт нэмэгдсэнтэй холбоотой хэмээн тайлбарлаж байна. Харин Японы импорт өнгөрсөн 2013 онд 795 тэрбум ам.доллар болтлоо нэмэгджээ. Үүнд шалтгаалсан гол хүчин зүйлүүдийн нэг нь Хятад, Тайванаас импортлох ухаалаг гар утасны импорт нэмэгдсэнтэй холбоотой гэнэ.
Япон улс худалдааны алдагдалд оржээ | ||
Үзсэн: 915 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.