Шууд Chart

Азербайжаны банкирийн эхнэрээс нэг сая гаруй фунтийн үнэ алмааз бөгж хураан авчээ

2019-01-17 16:07:30

Нэг сая гаруй фунтийн үнэ бүхий алмааз бөгжийг Харродс их дэлгүүрт 16 сая фунтээр худалдан авалт хийсэн Азербайжаны банкирийн эхнэрээс хураан авчээ.

Сүүлийн зургаан сар Их Британийн Үндэсний гэмт хэрэгтэй тэмцэх газраас авлигын хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрхэн худалдан авснаа тайлбарлаж чадаагүй Картиер үнэт эдлэлийг хураан авсаар байгаа билээ. Энэ удаад мөрдөн байцаагчид залилан, авлигын хэргээр Азербайжанд 15 жилийн хорих ял аваад буй Жахангир Хажиевийн эхнэр, бөгжний эзэн болох Замира Хажиева нь дээрхи хөрөнгөний бодит эх сурвалжыг тайлбарлаж чадаагүй гэж үзжээ. Арав гаруй жилийн өмнө Харродс их дэлгүүрт 16 сая фунтийн худалдан авалт хийсэн хатагтай Хажиевад өөр 22 сая фунтийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгө байдаг гэнэ.

Тэрээр Үндэсний гэмт хэрэгтэй тэмцэх газраас нийт Их Британийн хэмжээнд авлигад холбогдсон, хөрөнгөө нуун дарагдуулан гадаадийн иргэдийг шалгах шинэ шалгуураар хөрөнгөнийхөө эх үүсвэрийг тайлбарлаж чадаагүй анхны тохиолдол болон бүртгэгджээ. Ямар нэгэн хуулиас гадуур үйлдэл хийгээгүй гэх хатагтай Хажиева харин шүүхийн өмнө 11.5 сая фунтээр худалдан авсан Найтсбридж дэх хувийн орон сууц, Бэркшайр дэх гольфийн клубээ тайлбарлах хэрэгтэй болоод байгаа юм. 2011 онд худалдан авсан 8.9 каратын 1.19 сая фунтийн үнэтэй алмааз бөгжийг Үндэсний гэмт хэрэгтэй тэмцэх газар түүнийг Картиерт засуулах гэж байхад нь хураан авсан билээ.

Үндэсний гэмт хэрэгтэй тэмцэх газар өмнө нь хатагтай Хажиевагийн охины “Кристигийн дуудлага худалдааны төв”-д байршуулсан 400 мянган фунтийн үнэ бүхий үнэт эдлэлийг хураан авсан байна. Хатагтай Хажиева өөрийн нэрийг нууц байлгаж, нийтэд мэдээлэхгүй байхыг өнгөрсөн хугацаанд хүссэн ч өнгөрөгч оны 10-р сард дээрх хүсэлтийг Дээд шүүх хүчингүй болгосон юм. Үндэсний гэмт хэрэгтэй тэмцэх газрын Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх асуудал эрхэлсэн дарга Доналд Тун хэлэхдээ: “Альваа эд хөрөнгө, үл хөдлөх хөрөнгөний эх сурвалжыг хуулийн хүрээнд тодорхойлж чадахгүй тохиолдолд түүнийг асууж, эрэн сурвалжилж, гарал үүслийг нийтэд ил болгох нь зүйн хэрэг шүү дээ”, “Тайлбарлагдаагүй эд хөрөнгөний тухай шийдвэр нь Английг хууль бусаар олсон мөнгийг төвлөрүүлэх цэг болгох үйл явцыг тодорхой хэмжээгээр саармагжуулах болно” гэжээ.


Азербайжаны банкирийн эхнэрээс нэг сая гаруй фунтийн үнэ алмааз бөгж хураан авчээ  
Үзсэн: 1193 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй