
Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2019 оны нэгдүгээр сарын 21-нээс нэгдүгээр сарын 28-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг та бүхэнд хүргэж байна.
- 23-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 24-нд төв болон зүүний нутгаар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна -
Баруун аймгуудын нутгаар: Нэгдүгээр сарын 22-нд нутгийн хойд хэсгээр, 23-нд нутгийн зүүн хэсгээр, 25,27-нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 22-нд зарим газраар 12-14м/с хүрч ширүүснэ. Увс нуур, Идэр, Тэс, Завхан голын эхээр шөнөдөө 36-41 хэм, өдөртөө 26-31 хэм, Их нууруудын хотгор болон Алтай уулархаг нутгаар шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 16-21 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 6-11 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна.
Төвийн аймгуудын нутгаар: Нэгдүгээр сарын 23-нд нутгийн зарим газраар, 24-нд нутгийн зүүн хэсгээр, 26-нд нутгаар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 23-нд зарим газраар 12-14м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгороор шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 24-29 хэм, Хөвсгөл, Хангай, Хэнтийн уулс, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж орчмоор шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 15-20 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна.
Зүүн аймгуудын нутгаар: Нэгдүгээр сарын 23-нд нутгийн хойд хэсгээр, 24-нд нутгаар, 27-нд нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 22-23-нд зарим газраар 12-14м/с хүрч ширүүснэ. Хэрлэн, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 11-16 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна.
Говийн аймгуудын нутгаар: Нэгдүгээр сарын 26-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 23-нд зарим газраар 12-14м/с хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 6-11 хэм, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна.
Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ | ||
Үзсэн: 1823 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.