Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн

2019-01-21 15:14:03

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: 23-нд нутгийн хойд хэсгээр, 24-нд нутгийн зүүн хагаст бага зэрэг хүйтэрнэ.

2019 оны 01 дүгээр сарын 21-ний 20 цагаас 01 дүгээр сарын 22-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун хойноос секундэд 4-9 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 23-28 хэм, Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир орчим болон Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 14-19 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгороор шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 22-27 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 6-11 хэм, цас багатай энгэр газраар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 2-7 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 17-19 хэм, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, Арц-Богдын өвөр хойлоогоор секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 9-14 хэм, бусад нутгаар 12-17 хэм хүйтэн, өдөртөө бүх нутгаар 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 27-29 хэм, бусад хэсгээр 18-20 хэм, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна.

2019 оны 01 дүгээр сарын 23-наас 01 дүгээр сарын 27-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

23-нд нутгийн хойд хэсгээр, 24-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас, 25-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 23-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 23-нд нутгийн хойд хэсгээр, 24-нд нутгийн зүүн хагаст бага зэрэг хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 26-31 хэм, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 8-13 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр газраар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна.


Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн  
Үзсэн: 788 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй