Шууд Chart

Цагдаад итгэх үү, цахим орчинд итгэх үү?!

2019-01-26 10:30:00

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч, төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн Бавуугийн Лхагвасүрэн “ Цагдаа Монгол Улсын амар амгалангийн дархлаа юм” хэмээсэн байдаг. Гэтэл сүүлийн үед цаг бусаар амиа алдсан иргэдийн ар гэрийнхэн болон олон нийтийн зүгээс хууль хяналтын байгууллагын мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд эргэлзэж, улмаар итгэл алдрах байдал цөөнгүй ажиглагдах боллоо. Өмнө нь ч ийм асуудал үүсч, нийгэмд бухимдал төрүүлж байсан.

“Монгол Модель” агентлагийн загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ 2018 оны аравдугаар сарын 24-нд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо "KH апартмент" хотхоны хойд талд байрлах, барилгын хоосон хашаанаас нас барсан байдалтайгаар олдсон хэргийг цагдаагийн байгууллагаас гурван сарын хугацаанд мөрдөн шалгаж, шалгалтын ажиллагаа дууссан. Энэ тухай хохирогчийн талд мэдэгдэж, хавтаст хэргийн материалуудыг танилцуулах ажиллагаа эхэлсэн. Гэвч цахим орчин дахь “Шерлок Холмс”-уудын таамаг, дүгнэлт цагдаагийн байгууллагынхаас зөрүүтэй гарсан.

Энд эрдэнэс мэт гялалзах үзэсгэлэнт охиноо бага залууд нь цаг бусаар алдсан эхийн сэтгэл, амьдралд дөнгөж хөл тавьж буй насандаа ахиж уулзахгүйгээр одсон дүүдээ харуусах ахын хайрыг буруутгах аргагүй.

Гэвч хохирогчийн ар гэрийнхэнд хүнд байгаа цаг үед дурын нэгэн хий таамаглал, хардлагаа цахим орчинд нээлттэй тараах нь зохистой үйлдэл үү. Аливаа гэмт хэрэгтэй холбоотой нотолгоо мэдээллийг цагдаагийн байгууллага нээлттэй авдаг. Тэр бүү хэл журмаараа тухайн мэдээлэл гэмт хэргийг илрүүлэх, буруутай этгээдийг олж тогтооход чухал үүрэгтэй гүйцэтгэсэн бол мөнгөн шагнал ч олгодог. Харин муугаар бодоход шалгаж буй хэрэгтэй холбоотой

Цаашлаад олны анхаарлыг татсан аливаа гэмт хэргийн тухай жирийн иргэний цахим орчинд нийтэлсэн “хөөс”-тэй байр суурь хэрэг гарсан цусны үнэр, толботой жихүүдэс төрөм орчинд тодорхой хугацаагаар байж, хурууны хээнээс эхлүүлээд гутлын мөр, ширхэг үсийг ч цуглуулж, бүх гэрч хийгээд хохирогчийн ар гэртэй уулзаж, хэрэг гарах шалтгаан нөхцөлийн “жим”-ээр орсон мөрдөн шалгах багийнхны дүгнэлтээс илүү үнэн байх бололцоо хэр зэрэг вэ. Гэмт хэрэг мөрдөх, илрүүлэх авьяас шаардсан ажил байж таарах уу. Хэн нэгэн энгийн иргэн компьютер, утасны цаанаас тэрхүү гоц авьяасаа гэнэт нээгээд . Иргэд аливаа этгээдийн халдлагад өртвөл хамгийн түрүүнд цагдаад дуудлага өгөхөөс цахим орчинд хандахгүй л болов уу. Энэ нь цахим орчинд буй “хамгаалагчид” бус цагдаагийн байгууллагад, алба хаагчид найдсан итгэл үнэмшил.

ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал өчигдөр талийгаач Ч.Чамин-Эрдэнийн хэргийн талаар мэдээлэл өгөх үеэрээ “Цахим орчинд яригдаад байгаа шиг хөрөнгө чинээтэй албан тушаалтан, энэ хэрэгт нөлөөлсөн зүйл байхгүй. Хэрэв нөлөөнд автсан бол мөрдөгч энэ талаар мэдэгдэж, цагдаагийн байгууллага давхар шалгах үүрэгтэй. Ийм нөлөөлөл гараагүй. Бид хэн нэгний нөлөөнд автаж нотлох баримтыг нууж, гэмтнийг хаацайлах явдал гаргавал эрүүгийн хариуцлага хүлээх албан тушаалтнууд” гэж хэлсэн. Хошууч генерал Б.Пүрэв нэгэнтээ“Цагдаагийн байгууллагын ажил нийгмийн дандаа сүүдэртэй талд нь явдаг хүнд ажил” хэмээсэн. Цагдаагийн алба цаг наргүй зүтгэдэг. Тэд өргөсөн тангаргаа биелүүлэхийн төлөө шаардлагатай үед өөрийн амиа эрсдэлд оруулдаг. Цагдаа бүх л хүнийг хамгаалдаг атал цагдаагийн аюулгүй байдлыг зөвхөн албаных нь нөхөр хамгаалдаг. Хэрвээ гэмт хэрэгтэнтэй ганцаар таарвал цагдаа өөртөө л найдахаас аргагүй. Цаад тал олуулаа байна гээд зугтаах боломжгүй тийм л тангарагтай алба. Ингэлээ гээд илүү эрх эдлэхгүй. “Гай” дайрсан цагдаагийн алба хаагчийг сүүлийн мөчид нь ар гэрийнхэн болоод мэргэжил нэгт нөхөд нь л уйлж, шаналсаар эцсийн замд нь үддэг.

Тиймээс хэдий их хөрөнгө чинээтэй хүн ч Монголын цагдаагийн бүх албан хаагчийг өргөсөн тангарагтай нь худалдаад авч хүрэх бэл бэнчинтэй байж таарах уу. Хэдий том эрх мэдэл атгасан ч . Тэгэхээр цагдаад итгэх үү, цахим орчинд итгэх үү гэдгийг дор бүрнээ тунгаая.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Цагдаад итгэх үү, цахим орчинд итгэх үү?!  
Үзсэн: 3725 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
zochin [127.0.0.xxx] 2019-02-06 15:35
tur tsagdaa d itgex xereggui bugd xudlaa yarina
zochin [127.0.0.xxx] 2019-01-31 00:15
minii nohor tsagdaad ajildag ene albani toloo noir hooloo hasaad ver bulee umartan irgediin ayulgui baidliin toloo ajildag mongoliin tsagdaad erelheg zorigtoi aawiin hovguud odor bur chimeegui gavya baiguuldag eniigee ajilaa l gj bodoj ajildag 24 tsag ajilchaad margaash ni ch amrahgui ajilsaar baidag hun tsagdaa ajil mergejil bolhoos hunii zan chanar bisshu
ZOCHIN [127.0.0.xxx] 2019-01-29 01:07
MONGOL TSAGDAAGIIN YRUU ALDAR BADARTUGAI. AMJILT.
Зочин [127.0.0.xxx] 2019-01-28 14:43
Цагдаагийн мэдээллийг олон жил энэ ажлыг эрхлэж,ажилдаа гаршсан,хуулийн мэдлэг дадлагатай тэр ахлах офицероор нь хийлгэж баймаар байна шүү?
Зочин [127.0.0.xxx] 2019-01-28 14:29
2003 онд ээжийгээ бусдын гарт алдсан өнөөдөрийг болтол хэрэгтэнг олоогүй бөйна
Зочин [127.0.0.xxx] 2019-01-27 11:52
Өөрсдөө таамаг дэвшүүлэн түүндээ итгэн бусдыг итгүүлэхийг МОНГОЛ ХҮН гэнээ. Хамгийн түрүүн хандан юу хэлэх хийхийг нь хүлээн суудаггүй гэж үү бид чинь. Тиймээс бүгд цагдаад итгэдэг болчихож байгаа юмдаа. Сүүлийн үед цахим ертөнцийг хараад байхад монголчууд бид чинь бүгд л бие биенээ алъя, хядъя, үгүй хийе гээд л байгаа шдээ. Өдийг хүртэл амгалан тайван унтаж байгаагаа цагдаагийн гавьяа гэж боддог шүү.
Зочин [127.0.0.xxx] 2019-01-27 10:28
Tsagdaad itgehgui shde. Bugd l darga nariin daalgavraar ilreh hereg ilerdeg, ilruulehgui daalgavartai hereg ilerdeggui. Irgediig meddeggui gej boddog yum u. Medeej buh tsagdaag hudaldaj avahgui shd. Dargiig ni hudaldaj avaad esuul daramtlaal hergee nuuchihdag. Bugd medej bga shd. Tsagdaagiin Tom darga Nar ni oorsdoo zovlon uzeegui baidag yum bh da. Shuux shinjilgeenii gazar gej bas hahuulid esuul daramtand buren orson gazar bnaa. Hyanalt baidaaguin bhda
Ariuntsengel [127.0.0.xxx] 2019-01-27 03:02
Tsagdaagiin baiguullagaas hiisen medegdeldee TV8-s busdiig n shahuu jishee n Undesnii tv, C1, Edu tv geh metchilen tv-nuudiig oruulsan bsan. Bas asuuj bui asuultuud n hangalttai sanagdaagui tul ene medegdeld itgeh arga alga.
Батэрдэнэ [127.0.0.xxx] 2019-01-26 22:24
Бүх цагдаа муу биш зарим нэг биш нэлээд хэсэг өндөр албан тушаалтай дарга нарт бол итгэж болохгүй. Тэд өөрт ашиггүй бол хохичин л гэдэг улс. Гэхдээ хууль хүчний байгууллага аль ч улсын шудрага ёсны нүүр царай болдог. Манайд шудрага ёс удахгүй тогтох байхаа
Зочин [127.0.0.xxx] 2019-01-26 20:02
Шүүх, Цандаа, АТГ, Прокурорт итгэхээ болиод удаж байна.Өөрсдөө ийм байдал хүргсэн.Эд нар бүгд мөнгөнд үйлчилдэг бүх хүмүүс мэднэ шүү дээ гайхах зүйлгүй.
Зочин [127.0.0.xxx] 2019-01-26 19:10
Аль дээрээс л мөнгөтэй, эрх мэдэлтэй, албан тушаалаа ашиглаж хууль бус үйлдэл хийцгээж л байгаа шдээ мань мэт шиг амьдрах гэж ядаж зүдэрсэн хүмүүсд хууль хатуу үйлчилж байна ш дээ монголын ард түмэн ямар мэдрэл муутай хүмүүс үү одоо л босцгоохгүй юм бол бид нар дараа нь бид нарын. Үр хүүхэд үхэн үхэтэлээ боол болцгоон шүү анхааралдаа авах тун!!!
Туул [127.0.0.xxx] 2019-01-26 13:52
Хамгийн гол нь мөнгөтэй хүнд үйлчлээд байна Шударга биш бга шдэ
Цагдаад хэзээ ч итгэхгүй [127.0.0.xxx] 2019-01-26 13:51
Цагдаад хэзээ ч итгэхгүй ээ.
Зочин [127.0.0.xxx] 2019-01-26 13:47
Mototsikel unaj yawsan hun zoriud Nomtoibayariin mashiniig morgood uheh u? ih engiin asuudaliig shudraga busaar shiideed bgaad irged buhimdaad bna sh dee

Бидэнтэй нэгдээрэй