Шууд Chart

Төслийн зөвлөхийн тайланг хэлэлцэв

2019-01-28 17:46:41

МХЕГ болон МЭЕГ-т Азийн хөгжлийн банкны дэмжлэгээр “Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлын арга хэрэгслийг сайжруулах төсөл” хэрэгжиж байгаа бөгөөд тус төслийн зөвлөх, доктор Никола Магнагхи өөрийн ажлын тайланг танилцуулж, тайланд санал тусгах, Монгол Улсын ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлын тогтолцоог сайжруулахад анхаарах асуудлын талаар илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүллээ.

Тус уулзалт, хэлэлцүүлэгт МХЕГ, НМХГ, Буянт-Ухаа боомтын холбогдох чиглэлийн хяналтын улсын байцаагчид, МЭЕГ болон төслийн Ажлын хэсэг, хэрэгжүүлэх нэгжийн ажилтнууд оролцов.

Төсөл хэрэгжсэнээр Дархан-Уул аймаг болон Замын-Үүд, Алтанбулаг боомтуудад шинэ лаборатори, малын хорио цээр, хязгаарлалтын байгууламж баригдах аж.  


Төслийн зөвлөхийн тайланг хэлэлцэв  
Үзсэн: 966 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй