Шууд Chart

Энэ жилийн сар шинийн барилдаан эхэллээ

2014-01-30 14:32:23

XVII жарны “Ялгуусан” хэмээх модон морин жилийн сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаан Монгол Бөхийн өргөөнд эхэллээ. Энэ жилийн Цагаан сарын барилдаанд Монгол Улсын аварга С.Мөнхбат,  Монгол Улсын аварга Г.Эрхэмбаяр, Улсын арслан Д.Ганхуяг, Улсын гарьд И.Доржсамбуу нарын зэрэг 256 хүчтэн зодоглож байна. Мөн Улсын харцага, олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаярэнэ жилийн цагаан сарын барилдаанд хүчийг үзэн барилдаж байна.

Барилдааныг  МҮОНР болон МҮОНТ-ийн нэгдүгээр сувгуудаар шууд  дамжуулж байгаа тул эрхэм үзэгч, сонсогч та бүхэн тухлан сууж, таалан болгоогоорой.


Энэ жилийн сар шинийн барилдаан эхэллээ  
Үзсэн: 2128 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй