
Макүшита зиндааны монгол сүмоч Широнорюүг Японы иргэн боллоо хэмээн Мэргэжлийн сүмогийн холбооноос зарлалаа. Мэргэжлийн сүмогийн дүрмээр нэг дэвжээнд ганц гадаад бөх байхыг зөвшөөрдөг бөгөөд дахин гадаад бөхтэй болох сонирхолтой дэвжээ байгаа нэгнийгээ улсыхаа иргэн болгох бодлого баримталж байгаагийн илрэл энэ юм. Широнорюү Ясүмаса. 1983 оны есдүгээр сарын 7-нд Төв аймагт төрсөн. Сакайгава дэвжээний бөх. Макүшитагийн 13-т дэвшиж байсан нь түүний хамгийн том амжилт. Японы Тоттори мужийн дунд сургууль төгссөн түүний япон нэр нь Кобаяши Коосэй.
Японы иргэн болсон манай зургаа дахь сүмоч | ||
Үзсэн: 2042 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.